Сайн байцгаана уу? Та бүхэнд энэ
өдрийн мэнд хүргэе.
Мэдээлэл
технологи үсрэнгүй хөгжиж байгаа өнөө үед цахим ертөнцөөр аялаж үзээгүй эцэг, эх,
сурагч, сурган хүмүүжүүлэгч гэж байхгүй билээ. Тиймдээ ч Монголын боловсролын
өнөөгийн төрхийг тодорхойлогч манлайлагч багш сурган хүмүүжүүлэгч бид цаг
үетэйгээ хөл нийлүүлэн алхаж цахим ертөнцийг өөрийн өдөр тутмын сургалт
хүмүүжлийн үйл ажиллагаанд шаардлагатай болоод байгаа билээ.
Тиймээс миний бие өнөөдөр
энэхүү блог дээрээ видео хэрхэн оруулах талаар бага ч гэсэн мэдээллийг хүндэт
найз, уншигч та бүхэндээ хүргэж байна.
Видео оруулах:
Видеог та видео хост хийдэг /youtube,.../ бүх сайтаас
оруулах боломжтой. Жишээ нь, Youtube сайтад нэвтрэн орж өөрийн сонгосон видеогоо гаргана.
Ингээд хажуу талын хэсэгт байрлах URL, EMBED гэсэн хоёр цонхны EMBED цонхонд байгаа холбоосыг хуулан авна.
Дараа нь “Шинэ
бичлэг” хэсэг рүү орж видео оруулах “insert web link” гэсэн цонхыг нээж хуулж авсан холбоосоо буулгана.
Та бүхэнд
амжилт хүсье.
No comments:
Post a Comment